1. Японы болон Монголын талууд (цаашид “хоёр тал ” гэх), Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (цаашид “Конвенц” гэх)- ийн 2-р зүйлд тусгагдсан Конвенцийн эцсийн зорилтийг биелүүлэх, тогтвортой хөгжлийг бий болгох, 2012 оноос цааших хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг үргэлжлүүлэх зорилгуудын хүрээнд нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийг дараах байдлаар хөгжүүлнэ.
  1. Хоёр тал НҮБ-ын, бүсийн болон хоёр талын хүрээнд нүүрстөрөгч багатай хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллах тухай бодлогын зөвшилцөөнийг янз бүрийн түвшинд хийнэ.
  1. Нүүрстөрөгч багатай хөгжлийг Монголд бий болгох зорилгоор нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи, бүтээгдэхүүн, тогтолцоо, үйлчилгээ болон дэд бүтцийг нэвтрүүлж дэлгэрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хоёр тал хамтарсан кредит олгох механизм (цаашид “ХКОМ” гэх)-ыг бий болгож, өөрсдийн орнууд дахь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох дотоодын хууль, дүрэм журмын дагуу хэрэгжүүлнэ.
  1. Хоёр тал ХКОМ-ийг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан хороог байгуулна.
  • Хамтарсан хороо нь хоёр талын төлөөлөгчдөөс бүрдэнэ.
  • Гишүүнчлэлийн асуудлыг тусгасан хамтарсан хорооны дүрэм, журмыг хоёр талын хооронд зөвшилцсөний үндсэн дээр боловсруулна.
  • Хамтарсан хороо нь ХКОМ-тай холбоотой дүрэм, журам, зааварчилгаа, хүлэмжийн хийн ялгаралтын бууралт эсвэл шингээлтийн хэмжээг тооцоолох аргачлал, гуравдагч талыг итгэмжлэхэд тавигдах шаардлага зэргийг боловсруулахаас гадна ХКОМ-ийг зохион байгуулж хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад зүйлсийг боловсруулж шийдвэрлэнэ.
  • Хамтарсан хороо нь ХКОМ-ийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор уулзалт тогтмол зохион байгуулна.
  1. ХКОМ-ийн хүрээнд хэрэгжих хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж буй эсвэл шингээлтийг нэмэгдүүлж буй төслүүдээс бий болох баталгаажсан ялгаралтын бууралт буюу шингээлтийг өөрсдийн олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилт, хүчин чармайлтдаа тооцуулж болохыг хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч байна.
  2. Дэлхий нийтээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах буюу шингээлтийг нэмэгдүүлэх бодит арга хэмжээг дэмжиж хөгжүүлэхийн тулд хоёр тал аргачлалын бодитой байдал, ХКОМ-ын ил тод, байгаль орчинд бодитоор эерэг нөлөөлөх байдлыг хангаж, ХКОМ-ыг ашиглахад хялбар, амьдралд ойр байлгахад анхаарч ажиллана.

7. Хүлэмжийн хийн ялгаралтын бууралт эсвэл шингээлтийг давхар тоологдохоос зайлсхийх үүднээс хоёр тал аль нь ч ХКОМ-ын хүрээнд бүртгэгдсэн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах аливаа төслүүдийг өөр бусад олон улсын хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах механизмын хүрээнд ашиглахгүй.

  1. ХКОМ-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн, технологийн болон чадавхи бэхжүүлэх дэмжлэгийг гаргахын тулд хоёр тал нягт хамтран ажиллана.
  2. ХКОМ нь худалдаалагдах боломжгүй кредит олгох төрлийн механизм хэлбэрээр үйл ажиллагаагаа эхэлнэ. Хоёр тал худалдаалагдах боломжтой кредит олгох төрлийн механизмд шилжих талаар зөвшилцөөнийг үргэлжлүүлэх бөгөөд ХКОМ-ийн хэрэгжилтийг харгалзан үзэж, энэхүү зөвшилцөөнийг аль болох эрт үр дүнд хүргэх талаар ажиллана.
  1. ХКОМ нь худалдаалагдах боломжтой кредит олгох төрлийн механизмд шилжсэний дараа хөгжиж буй орны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хүчин чармайлтад ХКОМ-оор дамжуулан бодит хувь нэмэр оруулахыг хоёр тал зорино.
  1. Энэхүү түншлэл нь Конвенцийн хүрээнд боломжит олон улсын шинэ суурь нөхцөл бий болж хүчин төгөлдөр болох өдөр хүртэлх хугацааг хамарна. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцээрийн ахиц, үр дүн зэргийг харгалзан үзсэний дүнд хоёр тал энэхүү түншлэлийг үргэлжлүүлж болох эсэхийг харгалзан үзэх бөгөөд энэхүү түншлэл дуусахаас өмнө дүгнэлт шийдвэрт хүрсэн байна.
  1. Энэхүү түншлэлийн агуулгыг зөвхөн бичгээр солилцсон харилцан тохиролцооны үндсэн дээр өөрчилж болно.

2013 оны 1-р сарын 08-нд Улаанбаатар хотод англи хэл дээрх хоёр эх хувь дээр гарын үсэг зурав.

Такэнори Шимизү                                                                                                                           Санжаасүрэнгийн Оюун

Японы Монгол дахь онц бөгөөд бүрэн                                                                              Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яамны

эрхт төлөөлөгч элчин сайд                                                                                                                               сайд 

JCM_MN_bilateral_document

Modification of the Bilateral Document

JCM_MN_Glossary_ver01.0

JCM_MN_RoI_ver03.0

JCM_MN_Spec_Registry_ver01.0