Хамтарсан Кредит Олгох Механизмын төсөлд оролцогчдыг холбох талбар
Япон улсын Засгийн газар ХКОМ-ын чадавхийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрийн цар хүрээгээ өргөжүүлэх зорилготойгоор “ХКОМ-ын хүрээнд бизнесийн салбарыг холбох талбар” цахим хуудсыг ажиллуулж эхэллээ. Энэхүү цахим хуудсаар дамжуулан ХКОМ-ын хүрээнд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой Монгол-Японы бизнес эрхлэгч талуудыг өөр хооронд нь шууд холбох боломжтой болгож байгаа юм. Доорх холбоосоор орон бүртгүүлэх боломжтой.
<<Registration(Free)>>
1. Ерөнхий
JCM Global Match – “Төсөлд оролцогчдыг холбох талбар” нь Монгол, Бангладеш, Этиоп, Кени, Мальдив, Вьетнам, Лаос, Индонез, Коста Рика, Палау, Камбож, Мексик, Саудын Араб, Чили, Мьянмар, Тайланд, Филиппин, Сенегал, Тунис, Азербайжан, Молдова, Гүрж, Шри Ланка, Узбекистан, Папуа Шинэ Гвиней, Нэгдсэн Араб Эмират, Киргизстан, Казахстан, Украин (2025 оны 4-р сарын байдлаар) зэрэг ХКОМ-ыг хэрэгжүүлэгч 29 улсад ХКОМ-ын аль ч салбарын төсөлд оролцох хүсэлтэй компаниудад зориулагдсан дэлхий даяар нүүрстөрөгчгүйжүүлэх бизнесээ хөгжүүлэх хүсэлтэй бүх компаниудын уулзах платформ юм. Хөрөнгө оруулагч, тоног төхөөрөмж нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид гэх мэт хамтрагчаа JCM Global Match-аас олох боломжтой.
2. Төсөлд оролцогчдыг холбох талбар хэрхэн ажиллах вэ?
- Яагаад JCM Global Match-ыг ашиглах вэ?
- ХКОМ-ын төслийн санхүүжилтийн хөтөлбөрт оролцохын тулд Япон Улсын компани нь төсөл хэрэгжүүлэгч улсын хамтрагчтай нийлэн олон улсын консорциум байгуулан оролцох шаардлагыг тавьдаг.
- JCM Global Match нь түншүүдээ олоход туслах үнэ төлбөргүй бизнесийн үйлчилгээ төдийгүй хөрөнгө оруулагч, зөвлөхүүдийг олоход тусалж, төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. JCM Global Match нь 60 гаруй улс орны 1,000 орчим хэрэглэгчтэй. Эдгээрийн 40 орчим хувь нь Япон Улсын компанууд байна.
- Онцлог
- Та хайлтын хэсгийг ашиглан ирээдүйн түнш эсвэл үйлчлүүлэгчээ олох боломжтой. Мөн шүүлтүүрийг ашиглан хайлтаа нарийсгах боломжтой.
Япон компани, Хамтрагч улс орнууд, Хөрөнгө оруулагчид болон Зөвлөхүүд гэсэн дөрвөн ангиллын жагсаалт нь таны хайлтанд туслах бөгөөд та шууд холбогдож, хүсэлт илгээх боломжтой. Нөгөө тал хүсэлтийг хүлээн авсны дараа цахим шуудан, утас гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг авна. - Олон санхүүгийн байгууллагууд болон зөвлөх компанууд бүртгэлтэй ба та тэдэнтэй холбогдож шаардлагатай дэмжлэг, туслалцаа авах боломжийг бүрдүүлж өгч байна. Тоног төхөөрөмж, нийлүүлэгч, худалдан авагч, хамтрагч талууд зэрэг бүртгэл үүссэн байгаа.
- Та “Манай компани” хэсэгт өөрийн компанийн давуу талуудыг сурталчилж, профайл хуудсандаа хэрэгцээгээ илэрхийлж болно. Мөн Нээлттэй Хэлэлцүүлгийн өрөөнд мэдээ оруулж, хамтран ажиллах боломжоо илэрхийлэх боломжтой.
- Мөн та бусад хэрэглэгчидтэй нээлттэй болон хувийн хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой.
- Та хайлтын хэсгийг ашиглан ирээдүйн түнш эсвэл үйлчлүүлэгчээ олох боломжтой. Мөн шүүлтүүрийг ашиглан хайлтаа нарийсгах боломжтой.
3. Платформын тухай:
Нээгдсэн огноо | 2019 оны 7 дугаар сарын 19 |
---|---|
Бүртгэл болон төлбөр | Үнэгүй |
Цахим хуудас | https://gec.force.com/JCMGlobalMatch/ |
Платформын үйл ажиллагааг хариуцаж байгаа болон
дэмжигч байгууллагууд |
Японы Байгаль Орчны яам, Даян дэлхийн байгаль орчин стратеги судлалын хүрээлэн (IGES), Хилийн чанад дах байгаль орчны хамтын ажиллагааны төв (OECC) Үйл ажиллагаа:Даян дэлхийн байгаль орчны төв сан (GEC) Холбоо барих: Ясухиро Ошимо (Ноён) Email: jcm-gm@gec.jp |
※ JCM stands for the Joint Crediting Mechanism, and it is a bilateral cooperation mechanism that developing countries and Japan collaborate on GHG emission reductions projects and share the reduction result. For further information, please refer to the official website of JCM here