ТӨСӨЛД ОРОЛЦОГЧДЫГ ХОЛБОХ ТАЛБАР


ХКОМ-ын төсөлд оролцогчдыг холбох талбар нь ХКОМ-ын шугамаар төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэх сонирхолтой, төслийн санаа болон техник, технологийн тал дээр хамтран ажиллах түншээ олоход туслах зорилготой цахим сүлжээний програм юм.

Энэхүү систем нь төсөл хөтөлбөрт хамрагдах болон төсөл хамтран хэрэгжүүлэх түншээ олох баталгааг гаргаж өгөхгүй.

Холбох талбар хэрхэн ажиллах вэ?

Танай байгууллагын оруулсан мэдээлэл ХКОМ-ын холбох талбарын хайлтын системд бүртгэгдэнэ.

iges-1

 

Төсөлд оролцогч талуудын бүртгэлийн маягт

Танай байгууллагын мэдээлэл Япон болон түнш орнуудын оролцогч талын этгээдэд нээлттэй байна. /хувийн хэвшил, төрийн өмчит байгууллагууд, төрийн байгууллагууд, техник, технологи нийлүүлэгчид, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд гэх мэт…/
Энэхүү маягтын зорилго нь зөвхөн мэдээлэл солилцох үүрэгтэй.
Маягтыг бөглөснөөр тухайн хуулийн этгээд нь өөрсдийн мэдээлэл, төслийн ашиг сонирхол, санал болгож байгаа болон хайж байгаа үйлчилгээгээ ДДБОССХ-д энэхүү системээр дамжуулан хэвлэн нийтлэх зөвшөөрөлийг өгч байгаа гэсэн үг.
ДДБОССХ нь мэдээллийг зөвхөн төсөлд оролцогчдыг холбох талбарын системээр дамжуулан ашиглах болно.

Дараах линкээр орон цахим маягтыг бөглөн илгээх боложтой.

jcm-matchmaking.iges.jp

matchmaking-pic

Холбоо барих: 

  • Байгууллагатай холбоотой мэдээллийг тухайн байгууллага руу шууд холбогдож авна уу.
  • Энэхүү системийн талаар санал хүсэлтээ ДДБОССХ-тэй дараах цахим хаягаар холбогдон илгээнэ үү.   (jcm-matchmaking@iges.or.jp)