Япон улсын Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын төслүүдийн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (ДДБОТС)-аас 2020 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх Загвар төслүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

  • Зорилго:

Энэхүү загвар төслийн зорилго нь хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч багатай  технологийг нэвтрүүлж хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

  • ХКОМ-ын санхүүгийн дэмжлэгийг хэн авах эрхтэй вэ?

Япон талын хуулийн этгээд(үүд) болон Монгол талын хуулийн этгээд(үүд) хамтран олон улсын консорциум байгуулан ХКОМ-ын загвар төслийн санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй. Олон улсын консорциумыг төлөөлөн Япон талын хуулийн этгээдээр дамжуулан ХКОМ-ын төсөлд хамрагдах өргөдөлөө илгээнэ.

  • Загвар төслүүдийн хэрэгжилтийн хугацаа:

Загварын төслийн хэрэгжилтийн хугацаа (өөрөөр хэлбэл барилгын ажил,  тоног төхөөрөмжийн суурилуулалт, санхүүжилт олгогдох хугацаа) нь 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл бөгөөд санхүүгийн мэдэгдлийн гэрээнд заасан өдрөөс эхлэн мөрдөнө. Энэ хугацаанаас өмнө болон дараа нь гэрээ байгуулах буюу худалдан авах захиалга энэ загварт хамрагдахгүй.

  • Төсөл хүлээн авах хугацаа:

Даян дэлхийн байгаль орчны төв сан байгууллага нь ХКОМ-ын загвар төслүүдийн тендерийн материалыг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүртэл 10:00 – 12:00 болон 13:00 – 17:00 цагийн хооронд (Бямба, ням гараг болон бүх нийтийн амралтын өдрүүдээс бусад) хүлээн авна.

(Япон улсын Засгийн газраас тухайн жилд төсөвлөгдсөн санхүүгийн дэмжлэгийн боломжоос шалтгаалан тендерийн зарлагдсан хугацаа нь хугацаанаасаа өмнө хаагдах боломжтой гэдгийг анхаарна уу.)

  *Доорх хуудаснаас цагын бүсийн хөрвүүлэгчийг ашиглаж болно. 

   https://www.timeanddate.com/worldclock/converter.html

  • Мэдээлэл:

Нэмэлт мэдээлэл асуултыг дараах формыг бөглөн ДДБОТСан руу илгээнэ үү.

contact form.

  • “ХКОМ-ын загвар төслийн жендэрийн тэгш байдлыг ханган ажиллах удирдамж”-ын талаар харна уу.*

ХКОМ-ын бичиг баримтуудтай доорх холбоосуудаар орж танилцана уу.

Organization Contacts

Attn: Hiroshi TAKAHASHI & Masami ISHIHARA
Financing Programme Group, Tokyo Office
Global Environment Centre Foundation (GEC)
4th Floor Hongo Ozeki Bldg., 3-19-4 Hongo Bunkyo-ku, Tokyo 113-0033, Japan
E-mail:jcm-info@gec.jp