Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр Монгол-Япон хоёр улсын “ Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл ” буюу Хамтарсан Кредит Олгох Механизмыг 2013 оноос өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд манай улсад тус механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл, хөтөлбөрийн судалгааны ажлуудыг хийн үр дүнд нь цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой төслүүдээ хэрэгжүүлсээр ирсэн.

ХКОМ нь хоёр орны Хамтарсан Хорооноос албажуулсан дүрэм журам, удирдамжийг мөрдлөг болгон бодит үйл ажиллагаан дээр суурилсан механизм бөгөөд судалгаанд суурилсан аргазүй, байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлуудыг цогцоор шийдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлт, халаалтын асуудлыг шийдэхтэй холбоотой хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.

Эдгээр төслүүд нь Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжил болон эрчим хүчийг зүй зохистой ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалт, технологи дамжуулалт, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд олон улсын стандард, дүрэм журмын дагуу хэрэгжиж хувь нэмрээ оруулсаар байна.

Энэхүү гарын авлагыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болон ХКОМ-ын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй дотоод, гадаадын түншүүд, төсөл хэрэгжүүлэгч талуудад зориулан ХКОМ-ын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бүхий л шаардлагатай мэдээллийг цогцоор ойлголтыг өгөхийг зорин Монгол дахь ХКОМ-ын нарийн бичгийн газраас эрхлэн боловсруулж гаргав.

Дараах линкээр орж гарын авлагатай танилцана уу.

http://www.jcm-mongolia.com/wp-content/uploads/2021/03/JCM-Handbook-Mongolia.pdf

ХКОМ-ын хүрээнд нийт хөрөнгө оруулалтынхаа 50 хүртэл хувийн санхүүжилтийг Япон улсын буцалтгүй тусламжийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа

төслүүдийг дурдвал: 

ТӨСЛИЙН НЭР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУД  

САЛБАР

 

1

“Улаанбаатар хотын 118-р сургуульд өндөр үр ашигтай нам даралтын зуухыг суурилуулах төсөл”

Ану сервис ХХК (Монгол талаас)

Сүүри Кэйкаку ХХК (Япон талаас)

Эрчим хүчний хэмнэлт

2

“Төв аймгийн Борнуур сумын төвийн дулаан дамжуулах шугамыг өндөр үр ашигтай нам даралтын зуухаар солих” нэгдсэн халаалтын системд шилжүүлэх төсөл Ану сервис ХХК (Монгол талаас)

Сүүри Кэйкаку ХХК (Япон талаас)

Эрчим хүчний хэмнэлт

3

Моннарангийн 12.7 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл

Everyday farm LLC, Bridge LLC (Монгол талаас)

Farmdo Co.,Ltd (Япон талаас)

Сэргээгдэх эрчим хүч

4

Дархан хотод хэрэгжиж байгаа 10МВт-ийн нарны цахилгаан үүсгүүрт станцийн төсөл Солар Повер Интэрнэйшнл ХХК (Монгол талаас)

Sharp корпораци (Япон талаас)

Сэргээгдэх эрчим хүч

5

Оюутолгойгоос Цагаан суваргын дэд станцуудыг холбосон 220кВт-ийн цахилгаан дамжуулах алдагдал бага гаргадаг шугамыг байгуулж, өмнө ашиглагдаж байгаа хуучин шугамтай харьцуулах замаар алдагдлыг бууруулж буй хэмжээг тооцоолон хүлэмжийн хийн ялгаралын бууруулах төсөл ҮЦТС ТӨК (Монгол талаас)

Hitachi Ltd (Япон талаас)

Эрчим хүчний хэмнэлт

6

Шинэ нисэх буудлын хажууд “БӨХӨГ” 15МВт-ийн нарны цахилгаан станцийн системийг суурилуулж цахилгаанаар хангах төсөл Тэнүүн гэрэл констракшн ХХК /Монгол талаас/

Sharp Energy Solutions Corporations /Япон талаас/

Сэргээгдэх эрчим хүч

7

УБ хотын Баянзүрх дүүрэгт байрлах Эм Си Эс (MCS Coca Cola) компанийн нүүрсэн галлагаатай зуухыг хийн (LPG gas) зуухаар солих төсөл MCS International LLC/ MCS Coca Cola LLC (Монгол талаас)

Saisan Co.,Ltd. (Япон талаас)

Эрчим хүчний хэмнэлт

8

Азийн хөгжлийн банкны ХКОМ-ыг дэмжих Япон сан (JF JCM)-гаас 6 сая ам. долларын буцалтгүй тусламжын хүрээнд хэрэгжих Завхан аймгийн Улиастай хотод баригдах 5МВт + 3.6 МВт/цаг нөөцлүүр бүхий нарны цахилгаан станцын төсөл MCS International LLC, Эрчим хүчний яам (Монгол талаас)

NGK Insulators, Азийн Хөгжлийн Банк (Япон талаас)

Сэргээгдэх эрчим хүч

9 Азийн хөгжлийн банкны ХКОМ-ыг дэмжих Япон сан (JF JCM)-гаас 3.5 сая ам. долларын буцалтгүй тусламжын хүрээнд хэрэгжих Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн өргөтгөлийн халаалт, агааржуулалт, цахилгааныг эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчийг хослуулан цогцоор шийдэх төсөл Эрүүл мэндийн яам (Монгол талаас)

Азийн хөгжлийн банк (Япон талаас)

Эрчим хүчний хэмнэлт