1. Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” буюу Хамтарсан Кредит Олгох Механизм(ХКОМ)-ын 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ХКОМ-ын 10 жилийн ойн семинар, хүлээн авалтын арга хэмжээг зохион байгууллаа.
  2. Семинарын хүрээнд Япон, Монгол хоёр улсын ХКОМ-аар дамжуулан хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаа нь Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжилд чиглэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсныг бататгаж, хоёр тал цаашид ХКОМ-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.
  3. Япон Улсын Байгаль орчны яам нь Монгол Улстай ХКОМ-аар дамжуулан Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэн ингэснээр хоёр улсын хүлэмжийн хийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.
  • Зорилго

2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улс, Япон Улсын Засгийн газар “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” баримт бичигт гарын үсэг зурснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор хоёр улс Хамтарсан Кредит Олгох Механизмыг Монгол Улсад хэрэгжүүлж эхлэн өдгөө 27 улстай  энэхүү хамтын ажиллагааг Япон Улс хэрэгжүүлээд байгаа бөгөөд энэ жил 10 жилийн ой тохиож байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХКОМ-ын үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлсэн Япон, Монгол хоёр улсын хамтын ажиллагааг дүгнэх, Япон, Монгол хоёр улсын хооронд ХКОМ-ыг цаашид хөгжүүлэхэд түлхэц өгөх зорилгоор “ХКОМ-ын 10 жилийн ойд зориулсан семинар, хүлээн авалт ” зохион байгууллаа. Энэхүү семинар, хүлээн авалтад Японы талаас Япон Улсын Байгаль орчны парламентын дэд сайд КУНИСАДА Исато, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён КОБАЯШИ Хироюки нар, Монголын талаас БОАЖ-ын Дэд сайд Мягмаржавын Ганбаатар болон хоёр улсын холбогдох байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн бизнес эрхлэгч 100 гаруй хүн оролцов.

  • Семинар ба хүлээн авалтын тойм

(1) Огноо, цаг: 2023 оны 6 дугаар сарын 29ь 14:10-17:40 (семинар), 18:30-21:00 (хүлээн авалт)

(2) Байршил: Улаанбаатар, Монгол Улс

(3) Онцлох төлөөлөгчид:

  • КҮНИСАДА Исато, Японы парламентын Байгаль орчны Дэд сайд
  • КОБАЯШИ Хироюки, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • КИКУМА Шигэрү, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх бөгөөд ХКОМ-ын Хамтарсан хорооны Япон талын дарга
  • Мягмаржавын ГАНБААТАР, Монгол Улсын Байгаль орчин, Аялал Жуулчлалын Дэд сайд
  • Замба БАТЖАРГАЛ, Япон-Монголын ХКОМ-ын Хамтарсан хорооны дарга асан

(4) Үр дүнгийн тойм:

[i] Японы Парламентын Байгаль орчны Дэд сайд КҮНИСАДА Исатогийн мэндчилгээний тойм

  • Монгол, Япон Улсын Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 8-нд Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хоёр талын баримт бичигт гарын үсэг зурсан анхны түнш орон бөгөөд ХКОМ-аар дамжуулан хамтын ажиллагаа 10 жил үргэлжилж, 10 төсөл хэрэгжүүлсэн байна.
  • ХКОМ-аар дамжуулан нарны цахилгаан станцаар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх ажлыг Монголд нэвтрүүлсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төдийгүй Монгол Улсын тогтвортой хөгжил, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний зах зээлийг бий болгох, ажлын байр бий болгоход хувь нэмэр оруулсан нь том амжилт юм.
  • Япон улс ХКОМ-ыг хэрэгжүүлэх, өргөжүүлэх замаар Монгол Улс төдийгүй дэлхий дахиныг нүүрстөрөгчөөс ангижруулахад хувь нэмрээ оруулах болно.

[ii] Монгол Улсын Байгаль орчин, Аялал Жуулчлалын Дэд сайд Мягмаржавын Ганбаатарын мэндчилгээний тойм

  • 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болсон хоёр улсын Байгаль орчны бодлогын зөвлөлдөх 15-р хурлын үеэр хоёр улс сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, технологи нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгуурласан олон улсын хамтын ажиллагаа, мөн сэргээгдэх, шинэ эрчим хүчийг ашиглах зэрэг уламжлалт үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх шаардлагатай байгааг хэлэлцсэн. Онцолбол, ногоон устөрөгчийг нэвтрүүлэх замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх.,
  • ХКОМ-ын 10 жилийн ойн семинарын үеэр бодлого, тодорхой үйл ажиллагаанд анхаарал хандуулахын зэрэгцээ төсөл, хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлж буй байгууллага, хувийн бизнес эрхлэгчдийн үүрэг, хариуцлагын талаар ярилцсан.
  • Цаашид Япон, Монголын хамтын ажиллагааны харилцааг шинэ шатанд гаргах, тулгамдаж буй шинэ асуудлуудыг хамтран шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолсон.

[iii] Семинарын тойм

  • Семинарт хоёр орны төр, хувийн хэвшлийн холбогдох хүмүүс оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа ХКОМ-ын үр дүн, төсөл хөтөлбөр, арга хэмжээ, бие даасан төслүүдийн талаар танилцуулав.
  • Монгол Улсад хүлэмжийн хийн ялгарлыг цаашид бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг өргөжүүлэхтэй холбогдуулан хоёр улс ногоон устөрөгч гэх мэт нүүрстөрөгчөөс ангижруулах технологийг нэвтрүүлэх боломж, талуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.