FOR ENGLISH:
https://a6partnership.org/news/business-engagement-and-jcm-project-matchmaking-forum-in-mongolia
Тус форумыг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), Монгол Улсын Эрчим хүчний яам, Японы Байгаль орчны яам (MOEJ), Японы Хилийн чанад дах байгаль орчны хамтын ажиллагааны төв (OECC), JCM-ыг хэрэгжүүлэгч агентлаг (JCMA) болон холбогдох түнш байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
Арга хэмжээний зорилго нь Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх практик ойлголтыг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсад Хамтарсан Кредит Олгох Механизмын төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцыг дэмжихэд оршино.
Форумын хүрээнд JCM-ын хоёр талт хамтын ажиллагаа, төслийн мөчлөг, кредит олголтын журам, аргачлал зэрэг сүүлийн үеийн мэдээллийг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын нүүрстөрөгч багатай зорилтод нийцсэн дэвшилтэт технологи болон байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэнэ.
Мөн JCM-д холбогдох технологи, шийдлээ танилцуулах Япон болон Монголын компаниудын бизнесийн танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, талуудын хооронд бодит төслийг хөгжүүлэхэд чиглэсэн ганцаарчилсан зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна.
Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл:
Огноо, цаг: 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 09:45–17:30 (Монголын цагаар)
Байршил: Улаанбаатар зочид буудал
Формат: Танхимаар болон цахимаар (hybrid)
Хэл: Англи – Монгол (Синхрон орчуулгатай)
Төлбөр: Хураамжгүй
ТАНХИМААР ОРОЛЦОХ БҮРТГЭЛИЙН ЭЦСИЙН ХУГАЦАА:
2026 оны 2 дугаар сарын 13
БҮРТГЭЛ ЗӨВХӨН ДАРААХ ЛИНКҮҮДЭЭР ЦАХИМААР ХИЙГДЭХИЙГ АНХААРНА УУ
Биечлэн оролцогчид:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfADE4J_UXOsRs6FkTBU35nFC7n7ZLUzMtGrSH2zKUp4p-8zw/viewform
Цахимаар оролцогчид:
https://iges-jp.zoom.us/webinar/register/WN_xDxEYKviT0uxJAw50I0Pbw#/registration
Хөтөлбөрийн агуулга:
- ХКОМ-ын сүүлийн үеийн хөгжүүлэлт ба хоёр талт хамтын ажиллагааны чиг хандлага
- Монгол Улсад Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэх бодлогын чиглэл
- Олон улсын нүүрстөрөгчийн зах зээлийн төлөв байдал ба 6 дугаар зүйлд нийцсэн ХКОМ-ын хэрэгжилт
- Төслийн мөчлөг, кредит олгох журам, аргачлалын танилцуулга
- ХКОМ-ын дүрэм, журмын хамгийн сүүлийн үеийн шинэчлэлүүд
- Япон, Монгол компаниудын санал болгож буй технологи, шийдлийн илтгэлүүд
- Монгол Улсын нүүрстөрөгч багатай хөгжлийн зорилтод нийцсэн шинэлэг технологи болон байгальд суурилсан шийдлүүдийн хэлэлцүүлэг
- Оролцогч талуудын хооронд бодит хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой ганцаарчилсан уулзалт, зөвлөлдөх хэлэлцүүлгүүд
Ерөнхий зохион байгуулагч:
- Япон Улсын Байгаль орчны яам
- Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
- Монгол Улсын Эрчим хүчний яам
Хамтран зохион байгуулагч:
- Японы Даян дэлхийн байгаль орчны стратеги судлалын хүрээлэн (IGES), Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэх түншлэл (A6IP) төв
- Японы Хилийн чанад дах байгаль орчны хамтын ажиллагааны төв (OECC)
- JCM-ыг хэрэгжүүлэгч агентлаг (JCMA)
Түнш байгууллагууд:
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр – Монгол Улс дах Суурин төлөөлөгчийн газар
- Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Монгол дах төлөөлөгчийн газар
- Монгол дах Японы Бизнесийн зөвлөл
- Монголын Бизнесийн Зөвлөл
ОРОЛЦОГЧДЫН ХАМРАХ ХҮРЭЭ:
- ХКОМ-д оролцох сонирхолтой Монгол-Японы компаниуд
- Японы байгальд ээлтэй технологи, шийдлийг санал болгох компаниуд
- Засгийн газрын байгууллагууд
- Олон улсын байгууллагууд
(Нийт 150–180 оролцогч оролцохоор төлөвлөсөн)
* Танхимаар оролцох хүсэлт багтаамжаас хэтэрсэн тохиолдолд зохион байгуулагч талын төлөөлөлд давуу эрх олгож, эцсийн сонголтыг хийнэ.
Холбоо барих:
Дэлхийн байгаль орчны стратегийн судалгааны хүрээлэн (IGES)
Холбоо барих: Ms.Inoue, Ms.Ito, Ms.Kawakita
Имэйл: a6ip-admin@iges.or.jp