Хамтарсан Кредит Олгох Механизмын төсөлд оролцогчдыг холбох талбар

Япон улсын Засгийн газар ХКОМ-ын чадавхийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрийн цар хүрээгээ өргөжүүлэх зорилготойгоор “ХКОМ-ын хүрээнд бизнесийн салбарыг холбох талбар” цахим хуудсыг ажиллуулж эхэллээ. Энэхүү цахим хуудсаар дамжуулан ХКОМ-ын хүрээнд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой Монгол-Японы бизнес эрхлэгч талуудыг өөр хооронд нь шууд холбох боломжтой болгож байгаа юм.  Доорх холбоосоор орон бүртгүүлэх боломжтой.

<<Registration(Free)>>

1. Ерөнхий


ХКОМ-ыг хэрэгжилтийн онцлог нь Монгол-Япон хоёр улсын төр, хувийн хэвшлүүд хамтран төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх механизм юм. Нэг талаас нүүрстөрөгч бага бүхий техник технологи, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг санал болгож байгаа Японы хувийн хэвшлийн байгууллага, нөгөө талаас  шинэ дэвшилтэт техник, технологийг ашиглах замаар хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй Монгол талын хувийн хэвшлийн байгууллагуудад хамтран ажиллаж, зөв түншээ олоход нь энэхүү цахим хуудас туслах зорилготой. Хэрэглэгчид цаг хугацаа, байршлаас үл хамааран хамтран ажиллах боломжтой түншээ хайн шууд холбогдох боломжийг олгож байгаа юм.

2. Төсөлд оролцогчдыг холбох талбар хэрхэн ажиллах вэ?


 

  • Бүртгэлийн систем рүү нэвтрэн сонголтын дагуу “худалдагч” ба “худалдан авагч” зорилгоо тодорхойлон байгууллагын мэдээллээ оруулж бүртгүүлснээр автомат систем ажиллан ижил төстэй сонирхогч талууд руу холбон мэдээллийг хоёр тал руу илгээнэ.
  • Хэрэглэгчид илгээгдсэн мэдээллийн дагуу холбогдон шууд хоорондоо харилцах боломжтой болохоос гадна ХКОМ-аас зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн үеэр уулзалтыг товлон биечлэн уулзах боломжийг мөн бүрдүүлж өгнө.
  • Санхүүгийн болон зөвлөх байгууллагууд мөн адил платформд бүртгүүлэн ХКОМ-ын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой.
  • Энэхүү платформийг ХКОМ-ыг хэрэгжүүлж байгаа түнш орнууд ашиглах боломжтой.

3. Платформын тухай:


Нээгдсэн огноо  2019 оны 7 дугаар сарын 19
Бүртгэл болон төлбөр Үнэгүй
Цахим хуудас https://gec.force.com/JCMGlobalMatch/
Платформын үйл ажиллагааг хариуцаж  байгаа болон

дэмжигч байгууллагууд

Японы Байгаль Орчны яам, Даян дэлхийн байгаль орчин стратеги судлалын хүрээлэн (IGES), Хилийн чанад дах байгаль орчны хамтын ажиллагааны төв (OECC)
Үйл ажиллагаа:Даян дэлхийн байгаль орчны төв сан (GEC)
Attn: Nanako Aoyama (Ms.), Hiroaki Nigo (Mr.)
TEL: +81-3-6801-8773  Email: jcm-gm@gec.jp

※  JCM stands for the Joint Crediting Mechanism, and it is a bilateral cooperation mechanism that developing countries and Japan collaborate on GHG emission reductions projects and share the reduction result. For further information, please refer to the official website of JCM here