Япон улсын Байгаль Орчны яамнаас 2020 оны санхүүгийн жилд ХКОМ-ын загвар төслүүдийн хэрэгжилтийг хангах, санхүүгийн дэмжлэгийг илүү хүртээмжтэй болгох, нүүрстөрөгч бага бүхий технологи, тоног төхөөрөмжийг түлхүү дэмжих зорилгоор шинэ санхүүгийн дэмжлэгийн схемийг энэ жилээс нэвтрүүлж байна.

“ХКОМ-ын Эко түрээсийн схем” нь нүүрстөрөгчийн ялгаралыг үр дүнтэйгээр бууруулах үүнтэй холбоотой технологийн хэрэглээг нэвтрүүлэх, өргөжүүлэхэд чиглэгдсэн санхүүгийн дэмжлэгийг биет байгууламжид бус, тоног төхөөрөмжийг түрээслэх зарчмаар явагдаж буй бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой шинэ схем юм.

Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгч талууд төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн анхны хөрөнгө оруулалтыг тодорхой хугацаанд түрээсийн хэлбэрээр зохицуулан шийдэх боломжтой бөгөөд тухайн тоног төхөөрөмжийн түрээсийн үнийн дүн болон холбогдох түрээсийн хүүг оруулан 10 хувь буюу 5 сая хүртэл ам.долларын санхүүгийн дэмжлэгийг авах боломжтой болно.

ХКОМ-ын одоогийн загвар төслийн схем болон шинээр нэвтрүүлж байгаа Эко түрээсийн схемийн ялгааг загварчлан оруулсантай танилцана уу.