Монгол-Япон улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч Багатай Хөгжлийн Түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжиж байгаа Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын ажлын хүрээнд эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Япон улсын Даян дэлхийн байгаль орчин стратеги судлалын хүрээлэн болон Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагууд хамтран “Эрчим хүчний хэмнэлтийн төслийн хүрээнд арга зүй боловсруулах, хэмжиж тайлагнах нотлох аргаар хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох” семинарыг зохион байгууллаа.

Монгол улсын Засгийн газраас эрчим хүч хэмнэх бодлогыг тодорхойлон, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль /2015/, Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр /2018-2022/-ийн зэрэг эрх зүйн баримт бичгийг баталсан.

Эрчим хүчний хэмнэлтийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд салбарын хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, нотлох аргаар тооцоолох, холбогдох талуудын чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Семинартай холбогдох материалыг дараах холбоосуудаар орж үзнэ үү.

Монгол хэл дээр – http://www.jcm-mongolia.com/?page_id=11914

Англи хэл дээр – http://www.jcm-mongolia.com/?page_id=12481&lang=en