Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам (БОАЖЯ), Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ), Даян дэлхийн Байгаль орчин, Стратеги судлалын хүрээлэн (ДДБОССХ) зэрэг байгууллагууд хамтран 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр  “  ПАРИСИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН 6.2-Р ЗҮЙЛ: Хамтарсан Кредит Олгох Механизм, Тогтвортой хөгжлийн зорилт  ”  сэдвийн хүрээнд төрийн байгууллагууд болон холбогдох талуудыг оролцуулсан цахим семинарыг зохион байгууллаа.

Парисын хэлэлцээрийн 6-р зүйл нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах олон улсын нүүрстөрөгчийн зах зээлийн механизмыг зохицуулна. Хэлэлцээрийн 6.2-р зүйлд “Талууд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн хэрэгжилтийг хангахын тулд олон улсад дамжуулсан ялгарлыг бууруулах арга хэмжээний үр дүнд түшиглэн, сайн дурын үндсэн дээр хамтарсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхдээ тогтвортой хөгжил, байгаль орчны цогц байдлыг хангах, ил тод байдал болон засаглалыг дэмжинэ.” гэж заасан байна. Тиймээс ХКОМ-нь Парисийн хэлэлцээрийн 6.2-д зүйлд үндэслэн сайн дурын үндсэн дээр арга хэмжээ аван ажиллахдаа анхааран ажиллах болно.

ХКОМ нь зөвхөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод хувь нэмрээ оруулна. ХКОМ-ын төслүүд нь агаарын бохирдолыг бууруулах, тогтвортой хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, техникийн болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажиллах орчныг сайжруулах зэрэг давхар үр ашгийг авчирч байна.

Энэхүү семинарын зорилго нь дээрх асуудлуудтай холбогдох байгууллагууд болон оролцогч талуудад Парисийн хэлэлцээрийн 6.2-р зүйл, ХКОМ Тогтвортой хөгжлийн зорилтод оруулах хувь нэмрийн талаарх мэдээллийг хүргэлээ.

Хурлын холбогдох материалыг дараах холбоосуудаар үзнэ үү.

Монгол хэл дээр – http://www.jcm-mongolia.com/?page_id=11914

Англи хэл дээр – http://www.jcm-mongolia.com/?page_id=12481&lang=en