Япон улсын Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын төслүүдийн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (ДДБОТС)-аас 2022 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх Загвар төслүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Англи хэл дээр энд дарж танилцана уу.

  • Зорилго:

Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын загвар төсөл нь Парисын хэлэлцээрийн 6-р зүйлийг хэрэгжүүлэх, түнш орнуудын хэрэгцээ шаардлагыг харгалзан нүүрстөрөгчгүйжүүлэх тэргүүлэх технологийг түгээн дэлгэрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар УАӨ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

2022 оны санхүүгийн жилд ХКОМ-ын загвар төсөл болон “Хамтарсан инновацийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нүүрстөрөгчгүй технологийг үзүүлэх төслийн санхүүжилтийн хөтөлбөр (Хамтарсан инноваци)”-ийн сонгон шалгаруулалт зэрэгцэн зарлагдаж байна. Сонгон шалгаруулалтын явцад ХКОМ-ын загвар төслийн хүрээнд ирүүлсэн өргөдөл гаргагчийн төслийн санал нь Хамтарсан инновацийн ангилалд багтвал өргөдлийг Загвар төслөөс Хамтарсан инновацийн болгож өөрчлөх боломжтой.

  • ХКОМ-ын санхүүгийн дэмжлэгийг хэн авах эрхтэй вэ?

Япон талын хуулийн этгээд(үүд) болон Монгол талын хуулийн этгээд(үүд) хамтран олон улсын консорциум байгуулан ХКОМ-ын загвар төслийн санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй. Олон улсын консорциумыг төлөөлөн Япон талын хуулийн этгээдээр дамжуулан ХКОМ-ын төсөлд хамрагдах өргөдөлөө илгээнэ.

  • Загвар төслүүдийн хэрэгжилтийн хугацаа:

Загварын төслийн хэрэгжилтийн хугацаа (өөрөөр хэлбэл барилгын ажил,  тоног төхөөрөмжийн суурилуулалт, санхүүжилт олгогдох хугацаа) нь 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл бөгөөд санхүүгийн мэдэгдлийн гэрээнд заасан өдрөөс эхлэн мөрдөнө. Энэ хугацаанаас өмнө болон дараа нь гэрээ байгуулах буюу худалдан авах захиалга энэ загварт хамрагдахгүй.

  • Төсөл хүлээн авах хугацаа:

Даян дэлхийн байгаль орчны төв сан байгууллага нь ХКОМ-ын загвар төслүүдийн тендерийн материалыг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 12 цаг хүртэл (Бямба, ням гараг болон бүх нийтийн амралтын өдрүүдээс бусад) хүлээн авна.

(Япон улсын Засгийн газраас тухайн жилд төсөвлөгдсөн санхүүгийн дэмжлэгийн боломжоос шалтгаалан тендерийн зарлагдсан хугацаа нь хугацаанаасаа өмнө хаагдах боломжтой гэдгийг анхаарна уу.)

*Доорх хуудаснаас цагийн бүсийн хөрвүүлэгчийг ашиглаж болно.

https://www.timeanddate.com/worldclock/converter.html

  • Мэдээлэл:

Нэмэлт мэдээлэл асуултыг дараах формыг бөглөн ДДБОТСан руу илгээнэ үү. contact form.

  • ХКОМ-ын загвар төслүүдийн жендерийн бодлого

ХКОМ-ын загвар төслийн жендэрийн бодлого”-ын талаар харна уу.

  • Зөвөлгөө авах

ДДБОТС байгууллага руу дараах “маягт”-ыг бөглөн jcm-info@gec.jp хаягаар ирүүлнэ үү.

  • ХКОМ-ын бичиг баримтуудтай доорх холбоосуудаар орж танилцана уу.

 

About Joint Crediting Mechanism (JCM)