[Зарлал:] ХКОМ-ын хүрээнд 2018 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх загвар төслүүдийн ХОЁР дахь сонгон шалгаруулалт

Япон улсын Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын төслүүдийн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (ДДБОТС)-аас 2018 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх Загвар төслүүдийн ХОЁР дахь сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Зорилго: Энэхүү загвар төслийн зорилго нь хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч багатай  технологийг нэвтрүүлж ХүХ-н ялгаралыг бууруулах төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ. [...]