НҮҮРСТӨРӨГЧ БАГАТАЙ ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ДАХИН 2 ТӨСӨЛ АЛБАН ЁСООР БҮРТГЭГДЛЭЭ.

Монгол улс Япон улсын засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хамтын ажиллагааг 2013 оны 01 дүгээр сард эхлүүлсэн. Энэхүү түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Хамтарсан Кредит Олгох Механизм нь Монгол улсад байгальд ээлтэй, эрчим хүчний үр ашигтай дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлснээр Монгол улсын Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр баримталж буй [...]