[ЗАРЛАЛ:] ХКОМ-ыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2021 оны санхүүгийн жилд Япон улсын Байгаль орчны яамнаас төсөл хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулах хуваарь

Япон улсын Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын төслүүдийн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (ДДБОТС)-аас 2021 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх Загвар төслүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Энэ санхүүгийн жилээс эхлэн “Хамтарсан инновацийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нүүрстөрөгч бага бүхий технологийг үзүүлэх төсөл” хөтөлбөрийг эхлүүлж байна. Тухайн санал болгож байгаа төсөл нь Хамтарсан [...]