Home/2015/12 сар

БОНХАЖЯ-НЫ САЙД Н.БАТЦЭРЭГИЙН НҮБ-ИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН 21-Р ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ

Эрхэм Ерөнхийлөгч, Хүндэт төлөөлөгчид, Хатагтай, ноёд оо, Өнөөдөр хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь эдийн засаг, нийгмийн маш тодорхой үр дагавар бүхий байгаль орчны ноцтой асуудал болоод байна. Монгол улсын хувьд газарзүйн байршил, уур амьсгалын онцлог нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хөгжлийн түвшин болоод хүн амын амьдралын хэв маяг зэргээс [...]

Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэгч 16 орны Байгаль орчны яамдуудын сайд нар, төлөөлөгчид оролцсон 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт боллоо.

НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн талуудын бага хурлын үеэр Хүлэмжийн хийн ялгаралтыг дүйцүүлэн бууруулж кредит олгох механизм буюу хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэгч 16 орны Байгаль орчны яамдуудын сайд нар, төлөөлөгчид оролцсон 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтанд шинээр нэмэгдсэн Саудын Араб, Чили, Мьянмари, Тайланд улсын сайдуудтай [...]

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн өвд бүртгэгдсэн Бурхан Халдун уулын батламж бичгийг гардан авлаа

БНФУ-ын нийслэл Парис хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Боковагаас гардан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстнийхээ өв соёлыг хадгалж [...]

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг Япончууд уриалж байна.

ТОКИО. /Xinhua/. Парист болж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн хурал”-ыг угтан, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэданхаарал хандуулахыг уриалж, Токиогийн гудамжинд мянган мянган хүн жагссан байна. “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ажил хэрэг болгоё” гэсэн зурагт хуудас барьж, “Ирээдүйгээ хамгаалъя” гэсэн үгийг давтан, Токиогийн төв дөх тус улсын улс төрийн төвөөс холгүй оршдог алдарт Хибия цэцэрлэгт хүрээлэнгээс дээд зэрэглэлийн [...]

НҮБ-ЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУУРЬ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН XXI БАГА ХУРАЛ /СОР 21/ БОЛЖ БАЙНА

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн /УАӨСК/-ийнталуудын XXI бага хурал /СОР 21/ Франц улсын Парис хотноо 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхэллээ. Энэхүү хурлыг Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нээж үг хэлсэн ба дэлхийн 150 гаруй орны удирдагчид бага хурлыг нээх ёслолын ажиллагаанд оролцсон. Энэхүү бага хурлын хүрээнд 184 хэлэлцүүлэг болон дугуй ширээний уулзалт [...]