Untitled

НҮБ-ын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн талуудын бага хурлын үеэр Хүлэмжийн хийн ялгаралтыг дүйцүүлэн бууруулж кредит олгох механизм буюу хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэгч 16 орны Байгаль орчны яамдуудын сайд нар, төлөөлөгчид оролцсон 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтанд шинээр нэмэгдсэн Саудын Араб, Чили, Мьянмари, Тайланд улсын сайдуудтай БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологи дамжуулалтын талаар санал солилцлоо. Мөн арга хэмжээний үеэр сайд Н.Батцэрэг Японы “NHK” телевизэд өгсөн ярилцлагандаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг дэвшилтэт технологи дамжуулах асуудал нэн чухал болохыг онцлон дурдсан юм.

Японы Байгаль Орчны яамны сайд хатагтай Марукавагийн хэлсэн үг,

Өнөөдөр энд санал бодлоо солилцохоор хүрэлцэн ирсэн ХКОМ-ыг хэрэгжүүлэгч түнш орнуудын салбарын сайд нар, төлөөлөгчдийн энэ өдрийн амгаланг эрье.

Япон улс нь нүүрстөрөгч бага ялгаруулдаг шилдэг технологийг дэмжих замаар хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилготойгоор ХКОМ-ыг хэрэгжүүлээд байгаа билээ. Энэ жил ХКОМ-ыг хэрэгжүүлэхээр шинээр 4 орон нэгдээд байгаа ба нийт хэрэгжүүлж байгаа орны тоо 16 болсон байна.

ХКОМ-ын түншлэлийг өргөтгөхийн тулд Япон улс тодорхой хэмжээгээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байх болно.
Одоогоор ХКОМ-ын хүрээнд 50 төсөл хэргэжүүлснээс 8 төсөл нь ХКОМ-ын албан ёсны төслөөр бүртгэгдсэн байна.
ХКОМ-нь ХүХ-н ялгаралтын бууралтын талаар зөвхөн хэлэлцээд зогсохгүй бодит байдал дээр хэрэгжүүлэх болно.
Бид олон улсын нийтлэг ашиг сонирхолыг ухамсарлан хүлээж авна.

ХКОМ-ийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ олон улсын стандартыг бүрэн хангасан, байгальд ээлтэй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, эсвэл маш бага ялгаруулдаг сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи ашиглах ёстой. Японы тал ХКОМ-ын хүрээнд дээрх төсөл, арга хэмжээг Монгол улсад хэрэгжүүлэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж төсөл, арга хэмжээний нийт зардлыг бүтнээр нь, эсвэл тодорхой хувийг нөхөн олгож ирсэн. ХКОМ-ын бас нэг онцлог давуу тал нь хоёр орны хувийн салбарын үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байдаг юм.

Оролцогчидын нэрс:

  1. БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ САЙД ТАМАЯО МАРУКАВА /ЯПОН/
  2. ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ДЭД САЙД, ПАРЛАМЕНТЫН ГҮШҮҮН ЦУЁОШИ ХОШИНО /ЯПОН/
  3. БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ САЙД НАМДАГИЙН БАТЦЭРЭГ /МОНГОЛ/
  4. БАЙГАЛЬ ОРЧИН, ОЙН ЯАМНЫ ХҮНДЭТ САЙД АНВАР ХУССЕЙН МАНЖУ, /БАНГЛАДЕШ/
  5. БАЙГАЛЬ ОРЧИН, ОЙ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ САЙД ДР. ШИФЕРАВ ТЕКЛЕМАРИАМ /ЭТИОП/
  6. БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ САЙД ТОРИГ ИБРАХИМ , МАЛДИВ
  7. БАЙГАЛИЙН НӨӨЦ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ ДЭД САЙД ТРАН ХОНГ ХА /ВЬЕТНАМ/
  8. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ, САЙД РАХМАТ ВИТОЕЛАР /ИНДОНЕЗ/
  9. БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ САЙД ЭДГАР ГҮТИЕРРЕЗ ЭСПЕЛЕТА /КОСТА РИКА/
  10. ЕВРОПЫН ХОЛБОО БОЛОН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ОЛАЙ УЛУДОНГ /ПАЛАУ/
  11. БАЙГАЛЬ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЯАМНЫ САЙД РАФАЕЛ ПАЧЧИАНО АЛАМАН /МЕКСИК/
  12. БАЙГАЛЬ ОРЧИН, ОЙ ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ДЭД САЙД ТЕТ ТЕТ ЗИН /МЯНМАР/
  13. ГАЗРЫН ТОС, АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦИЙН ЯАМНЫ САЙДЫН ЗӨВЛӨХ ХАЛИД АБУЛЕЙФ /САУДЫН АРАБ/
  14. ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АЛБАНЫ ДАРГА ХУАН ПЕДРО СИРЛ /ЧИЛИ/
  15. ТАЙЛАНДЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ПРАСЕРЦУК ЧАРМОРНМАРН /ТАЙЛАНД/
  16. БАЙГАЛЬ ОРЧИН, УС, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЯАМНЫ УАӨ АЛБАНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ФАТУМА ХУССЕЙН /КЕНИ/
  17. БАЙГАЛИЙН НӨӨЦ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ ГАМШГИЙН УДИРДЛАГА БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ PHOUVONG LUANGXAYSANA /ЛАОС/
  18. БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧИГ ТИН ПОНЛОК /КАМБОЖ/

 Франц улс, Парис хот.