Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам болон Байгаль Орчин, Уур Амьсгалын сангийн дэргэдэх Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын нарийн бичгийн газар, Япон улсын Байгаль Орчны яам, Хилийн Чанад дах Байгаль Орчны Хамтын Ажиллагааны төв байгууллага (OECC) болон Эрчим Хүчний Зохицуулах хороо (ЭХЗХ) нарын хамтран зохион байгуулах гэж байгаа Монгол-Японы Бизнес эрхлэгчдийг холбох (B2B) уулзалтыг 2 дах жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэхүү уулзалтаар хоёр талын бизнес эрхлэгч байгууллагууд Монгол-Япон улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч Багатай Хөгжлийн Түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжиж байгаа Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын талаар болон механизмын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.

Тус механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж, бололцоо хувийн хэвшлийн байгууллагуудад байна.

Энэхүү арга хэмжээ нь хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй техник, технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашид энэ талбарт хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудад Япон талын хамтран ажиллах байгууллагыг хооронд нь холбож өгөх зорилготой.

Оролцохыг хүссэн байгууллагын мэдээлэл болон оролцогчийн бүрэн мэдээллийн хамт jcmmongolia@gmail.com хаяг руу явуулан баталгаажуулах имэйл аван бүртгүүлнэ.

********************************************************************
Япон улсын Засгийн газар ХКОМ-ын чадавхийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрийн цар хүрээгээ өргөжүүлэх зорилготойгоор “ХКОМ-ын хүрээнд бизнесийн салбарыг холбох талбар” цахим хуудсыг ажиллуулж эхэллээ. Энэхүү цахим хуудсаар дамжуулан ХКОМ-ын хүрээнд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой Монгол-Японы бизнес эрхлэгч талуудыг өөр хооронд нь шууд холбох боломжтой болгож байгаа юм. Энэ чиглэлээр ажиллах сонирхолтой байгууллага Доорх холбоосуудаар орон бүртгүүлэх боломжтой юм байна.

★JCM Global Match Top page: https://gec.force.com/JCMGlobalMatch/s

★Registration page: https://gec.force.com/JCMGlobalMatch/s/registration…