Япон улсын Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын төслүүдийн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (ДДБОТС)-аас 2018 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх Загвар төслүүдийн ХОЁР дахь сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Зорилго:

Энэхүү загвар төслийн зорилго нь хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч багатай  технологийг нэвтрүүлж ХүХ-н ялгаралыг бууруулах төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

ХКОМ-ын санхүүгийн дэмжлэгийг хэн авах эрхтэй вэ?

Япон талын хуулийн этгээд(үүд) болон Монгол талын хуулийн этгээд(үүд) хамтран олон улсын консорциум байгуулан ХКОМ-ын загвар төслийн санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй. Олон улсын консорциумыг төлөөлөн Япон талын хуулийн этгээдээр дамжуулан ХКОМ-ын төсөлд хамрагдах өргөдөлөө илгээнэ.

Загвар төслүүдийн хэрэгжилтийн хугацаа:

Загварын төслийн хэрэгжилтийн хугацаа (өөрөөр хэлбэл барилгын ажил,  тоног төхөөрөмжийн суурилуулалт, санхүүжилт олгогдох хугацаа) нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл буюу санхүүгийн мэдэгдлийн гэрээнд заасан өдрөөс эхлэн мөрдөнө. Энэ хугацаанаас өмнө болон дараа нь гэрээ байгуулах буюу худалдан авах захиалга энэ загварт хамрагдахгүй.

Төсөл хүлээн авах хугацаа:

Төслийн баримт бичгийг 2018 оны 08 дугаар сарын 27-ний Даваа гарагаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авна. (Бямба, ням гараг болон бүх нийтийн амралтын өдрүүдээс бусад)

Санхүүгийн дэмжлэгийн боломжоос шалтгаалан зарлагдсан хугацаа дуусахаас өмнө анкет хүлээн авах хугацаа хаагдах боломжтой гэдгийг анхаарна уу.

Upcoming 2nd Call for Proposals: Financing Programme for JCM Model Projects in FY2018