Япон улсын Байгаль Орчны яамны дэргэдэх ХКОМ-ын төслүүдийн санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Даян Дэлхийн Байгаль Орчны Төв сан (ДДБОТС)-аас 2019 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэх Загвар төслүүдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Зорилго:

Энэхүү загвар төслийн зорилго нь хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч багатай  технологийг нэвтрүүлж ХүХ-н ялгаралыг бууруулах төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

ХКОМ-ын санхүүгийн дэмжлэгийг хэн авах эрхтэй вэ?

Япон талын хуулийн этгээд(үүд) болон Монгол талын хуулийн этгээд(үүд) хамтран олон улсын консорциум байгуулан ХКОМ-ын загвар төслийн санхүүгийн дэмжлэгийг авах эрхтэй. Олон улсын консорциумыг төлөөлөн Япон талын хуулийн этгээдээр дамжуулан ХКОМ-ын төсөлд хамрагдах өргөдөлөө илгээнэ.

Загвар төслүүдийн хэрэгжилтийн хугацаа:

Загварын төслийн хэрэгжилтийн хугацаа (өөрөөр хэлбэл барилгын ажил,  тоног төхөөрөмжийн суурилуулалт, санхүүжилт олгогдох хугацаа) нь 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл бөгөөд санхүүгийн мэдэгдлийн гэрээнд заасан өдрөөс эхлэн мөрдөнө. Энэ хугацаанаас өмнө болон дараа нь гэрээ байгуулах буюу худалдан авах захиалга энэ загварт хамрагдахгүй.

Төсөл хүлээн авах хугацаа:

2019 оноос эхлэн төсөл хүлээн авах хугацаа 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл боллоо. (Санхүүгийн дэмжлэгийн боломжоос шалтгаалан зарлагдсан хугацаа дуусахаас өмнө анкет хүлээн авах хугацаа хаагдах боломжтой гэдгийг анхаарна уу.)

2019 оны 11 дүгээр сарын 29-ний Баасан гараг хүртэл 10:00 – 12:00 болон 13:00 – 17:00 цагийн хооронд(Бямба, ням гараг болон бүх нийтийн амралтын өдрүүдээс бусад)

Мэдээлэл:

Нэмэлт мэдээлэл асуултыг дараах формыг бөглөн ДДБОТСан руу илгээнэ үү. contact form.

ХКОМ-ын бичиг баримтуудтай доорх холбоосуудаар орж танилцана уу.